By A Web Design

tavanord 123

Гал унтраагуур

 

 

Манай компани нь дараах төрлийн гал унтраагууруудыг худалдаалдаг:

 

ØХуурай нунтаг гал унтраагуур

 ØНүүрс хүчлийн хийн гал унтраагуур

  • ØАвтомат гал унтраагуур

 

 

Хуурай нунтаг гал унтраагуур

 

Манай компаниас хуурай нунтаг гал унтраагуурыг 1 килограммаас 35 килограмм хүртэлх сонголттойгоор худалдан авах боломжтой.

 

 

Хуурай нунтаг гал унтраагуур гэж юу вэ?

Хуурай нунтаг гал унтраагуур нь нефтийн бүтээгдэхүүн, хялбар авалцан асах шингэн, хатуу бодис материал, 1000 Вольт хүртэл хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмжид гарсан галыг унтраахад зориулагдсан. Тус гал унтраагуур нь галыг агаараас тасалж, агааргүй орчин үүсгэж унтраадаг химийн бодис агуулсан байдаг.

 

 

Хуурай нунтаг гал унтраагуур нь A,B,C,E төрлийн галыг унтраахад хэрэглэгддэг.

 

A,B,C,E төрлийн гал гэдэг нь:

 

           А - төрөл нь цаас, мод, даавуу, резин, хуванцар эдлэл зэрэг хатуу материалаас үүссэн гал

 

            В – төрөл нь бензин, дизел түлш, тос, будаг, лак гэх мэт шатдаг шингэн бодисоос үүссэн гал

 

            С – төрөл нь пропан, бутан зэрэг шатдаг хийнээс үүссэн гал

 

            Е – төрөл нь цахилгаан хэрэгсэлээс үүссэн гал

 

Хуурай нунтаг гал унтраагуур нь хэрхэн ажилладаг вэ?

 Гал унтраагуурыг ажиллуулахын өмнө монометрийн даралтыг шалгах хэрэгтэй. Даралт хэвийн үед монометрийн зүү ногоон дээр, даралт унасан үед улаан дээр, даралт өндөр үед шар дээр заадаг. Гал унтраагуурыг ажиллуулахын өмнө сэгсрэх шаардлагатай.

Гал унтраагуурыг ажиллуулахдаа:

1. Лацыг авна

2. Гал унтраагуурын хошууг галын голомт руу чиглүүлнэ.

3. Бариулыг атгана

 

 

Гал унтраагуур CO2

 Манай компани 2, 3 , 5, 8, 24, 40, 80 килограммын сонголттой нүүрс хүчлийн хийн гал унтраагуурыг санал болгож байна.

 

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур гэж юу вэ?

Нүүрс хүчлийн хийг галын хүчил төрөгчийн хэмжээг багасгахад хэрэглэдэг. Нүүрс хүчлийн хийг агаар мандалаас ялган авч өндөр даралтанд хий хэлбэрээр гал унтраагуур дотор хадгалдаг. Нүүр хүчлийн хийн гал унтраагуур нь бүх төрлийн шатах бодис, 1000 хүртэлх вольтын хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмжид гарсан бага хэмжээний галыг унтраахад зориулагдсан.

 

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур нь хуурай нунтаг гал унтраагуураас илүү давуу талтай. Учир нь ашигласны дараа үлдэц үлддэггүй. Тиймээс нүүрс хүчлийн хийн гал унтраагуурыг комьпютор, канон, факс, хөгжим, телевиз зэрэг хэрэгсэл байдаг өрөө, оффисын байр, авто гражид, цахилгааны шитний өрөөнд хэрэглэхэд тохиромжтой.

 

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур хэрхэн ажилладаг вэ?

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур нь -70 хэмийн хүйтэн хийгээр галыг хөргөж унтраадаг. Гал унтраагуурыг ажиллуулахдаа зүүн гараараа бариулаас барьж, баруун гараараа цацруулагч хоолойг галын голомт руу аль болох ойртуулан чиглүүлж, түгжээг мултлан бариулыг чанга атгана. Ингэхдээ баллоныг хэвтээ байдалд хүртэл хазайлгаж болохгүй. Нүцгэн гараараа хошуун дээрээс барихыг хориглоно

 

Автомат нунтаг гал унтраагуур Тунгус (Орос)

 Тунгус нь галын дулааны температурыг мэдэрч, заагдсан өндрөөс галын голомт руу гал унтраах бодисыг автоматаар цацан, галыг агаараас тасалж унтраадаг гал унтраах төхөөрөмж юм. Тухайн хамгаалагдаж байгаа объектын хана болон таазанд суурилуулж ашиглагддаг ба уг төхөөрөмжийг дахин цэнэглэж ашиглах боломжтой. Тунгусыг -50 0C - 50 0C-д ашиглана. Автомат нунтаг гал унтраагуурыг A (хатуу бодис), B (шингэн бодис), C (хийн бодис), E (цахилгааны 1000В) төрлийн ангилалд ашиглана. Тунгусыг автоматаар болон гар удирдлагаар мөн галын дохиоллын системтэй холбож ашиглах боломжтой.

 

Анхааруулах зүйлс:

Галын хорыг халаагч хэрэгслээс 2 метрийн хол зайд хадгалах

Нарны гэрлийн шууд тусгалд хадгалахгүй байх

Галын хорны савыг гэмтээх болон хүчтэй цохиж доргиох, битүүмжлэлийг алдагдуулахгүй байх

 

 fire extinguisher 5    fire extinguisher 4   fire extinguisher 9

 

 

 

 

 

fire extinguisher 13  fire extinguisher 15    fire extinguisher 16

 

 

 

fire extinguisher 19    fire extinguisher 23

ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД

0640 chinggis airportБид худалдаа үйлчилгээний төв, оффис, үйлдвэр, агуулах, сургууль, эмнэлэг, зочид буудал, орон сууц, лаборатори зэрэг 400 гаруй обьектуудыг галын дохиоллын

 

цааш нь унших ...

ЗУРГИЙН ЦОМОГ

showshowshowshowshowshowshowshowshowshowshowshowshowshowshowshowshowshowshowshow